Ажил үйлс, амжилт бүтээлээрээ салбар бүртээ манлайлан ажиллаж, Ховд аймгийнхаа нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, санхүү, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, төр захиргаа, хууль зүйн салбарын алдартнууддаа аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан тэргүүтэй аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өглөө.
“Эрүүл мэндийн салбарын алдартан”-аар Бүсийн
оношилгоо эмчилгээний төвийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч Батнасангийн
Алтангадас
“Санхүүгийн салбарын алдартан”-аар аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Доржийн Нарантуяа
“Барилга, дэд бүтцийн салбарын алдартан”-аар
“Шим-Ус” ОНӨААТҮГ-ын Цэвэрлэх байгууламжийн жолооч Цэнд-Аюушийн Бат-Эрдэнэ
“Бизнесийн салбарын алдартан”-аар “Хан
Жаргалант Ховд” хоршооны захирал Дагванамжилын Бадамрагчаа
“Төр, захиргаа, хууль зүйн салбарын
алдартан”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй хаалттай хорих ангийн
Шийдвэр гүйцэтгэх албаны хорих байрны ээлжийн дарга Сүрэнхүүгийн Жаргалсайхан
“Соёл урлагийн салбарын алдартан”-аар хөгжмийн
зохиолч Базарсадын Хүрэлбаатар
“Спортын салбарын алдартан”-аар 2018 онд Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Отгонбаярын Саруул
“Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын
алдартан”-аар Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн, Монгол Улсын тэргүүний
тариаланч Намсрайн Булгаа нар шалгарлаа.