ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

САР ШИНИЙН БАРИЛДААНД ХҮЧИТ 96 БӨХ ЗОДОГЛОСНООС АЙМГИЙН ЗААН Б.УРТНАСАН ТҮРҮҮЛЭВ

2019-01-29

17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын бөхийн барилдааныг Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Бөхийн барилдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар оролцож, хурсан олонд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Хүчит бөхийн барилдаанд хүчит 96 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдсанаас аймгийн начин Д.Балжинням, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн заан Г.Ариунболд нар шөвгөрч, барилдаанд аймгийн заан Б.Уртнасан түрүүлж, аймгийн заан Г.Ариунболд үзүүрлэв.

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг "Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт"-д оролцсон сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, 91 багийн Засаг дарга нар, албан байгууллагуудын дарга, эрхлэгчид, иргэд хөдөлмөрчид үзэж сонирхлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%