ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМАГТ ШАТ ШАТАНДАА САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ

2019-01-28

Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт хөтөлбөр ёсоор ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын референт Ё.Жаргалсайхан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Ховд аймгийн анхаарах асуудлууд сэдвээр, ЗГХЭГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн референт А.Мөнхбат Засгийн газрын хяналт-шинжилгээний үр дүнгийн мэдээлэл сэдвээр тус тус илтгэл тавив.

Энэхүү үйл ажиллагаа оны өмнө Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үр дүн, ач холбогдлыг таниулах зорилгын дор хөдөө аж ахуйн Ховд агро парк төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.  

Салбар итгэл хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймаг төдийгүй баруун бүсийн хөгжлийг эрчимжүүлэх томоохон төслүүд болох Ховд агро парк, Бага оврын нефть боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр, хөдөө аж ахуйн цэвэрлэх байгууламж зэрэг төслүүдийг хөгжүүлэх боломж, цаашдын зорилтын тухай ярилаа. Мөн үеэр Ховдод үйл ажиллагаа явуулж буй Цант фермийн захирал Д.Нямдаваа, Монголиан каттл ХХК-ийн захирал З.Эрхбаяр нар фермерийн аж ахуйгаа хэрхэн хөгжүүлж буй арга туршлагаасаа ярьж, төрөөс бодлогоор дэмжихээр зөвлөгөөнд урьсанд талархаж буйгаа илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Гончигсүрэн нар агро паркийн төслийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын талаар танилцуулав.

Зөвлөгөөн, сургалтын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн Ховд аймгийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, 2019 оныг нийгмийн шударга ёсыг тогтооход прокурорын манлайллын жил болгон зарласан учраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хамтран тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахыг удирдах ажилтнуудад уриаллаа.

Үүний дараа нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлдэг Захиргааны Ерөнхий хуулийн хуулийн онцлог, зохицуулалтын талаар аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн мэдээлэл өгөв.

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрт манай аймагт хэрэгжихээр дэмжигдсэн төслүүд, Аймгийн ИТХ-аас баталсан “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримталж буй бодлогын талаар аймгийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч Т.Жаргалсайхан танилцууллаа. Танилцуулгадаа жилд 10 мянган м2 хүртэл төмөр хайс, хаалт, хаалга үйлдвэрлэх төмөр боловсруулах үйлдвэр, малын гаралтын түүхий эдийн цэвэрлэх байгууламж, 20-200 мянган м3 блок үйлдвэрлэх хүчин чадал бүхий хөнгөн блокны үйлдвэр, жилд 200 тн жүүс, ундаа үйлдвэрлэх жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр, хоногт 20 тн мах боловсруулах үйлдвэр, хоногт 120-200  хүний ажлын хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэр, жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх цементийн үйлдвэр зэрэг 15-120 хүний ажлын байраар хангах төслүүд дэмжигдсэнийг яриандаа дурдав. Эдгээрээс гадна манай аймагт хэрэгжих Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж, цементийн үйлдвэрийн төслийг онцолсон юм.

Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд Төрийн албаны салбар зөвлөлийн бодлого, шинээр хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг авлига хүнд сурталгүй, соёлтой болгох зорилтыг шат шатандаа хэрэгжүүлэхийг сануулж байлаа.

Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хэрэгжүүлвэл зохих бодлогын баримт бичгүүдийг маш оновчтойгоор баталж өгснийг дурдаад шат шатандаа төрийн үйлчилгээг соёлтой, авлига хүнд сурталгүй болгохыг үүрэгдлээ. 

Үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр үргэлжлэн явагдана. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%