ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ДАРВИ СУМЫН БАЯНБУЛАГ БАГ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-АА ӨЛГИЙДӨН АВЛАА

2019-01-27

Ховд аймгаас энэ жил Улсын аварга малчин долоо төрсний нэг нь Дарви сумын Баянбулаг багийн малчин Гонгорившингийн Батжаргал юм.

Улсын аварга малчин Г.Батжаргалын шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгөв.

Дарви сумын Баянбулаг баг нь 10 дахь улсын аварга малчнаа өлгийдөн авч байгаа бөгөөд Улсын аварга малчин Г.Батжаргал нь 40 гаруй жил мал маллаж байна. Г.Батжаргал гуай 1989 онд аймгийн аварга малчин, 2002 онд аймгийн хошой аварга малчин, 2000, 2004 онд Энх сүрэгтэн шагналаар тус тус шагнагдаж байжээ. Энэ жил Г.Батжаргалынх 1500 гаруй малтай тоолуулж, 4 туслах малчинтайгаар мал сүргээ таван төрлөөр өсгөж байгаа юм.

Мөн Улсын аварга малчин Г.Батжаргал малын үйлдвэр угсаагаа сайжруулахын тулд Сүхбаатар аймгаас сутай омгийн хуц, ухна авчирч малынхаа үйлдвэр угсааг сайжруулж байна. Энэ жил 700 гаруй бог мал төллөнө гэсэн тооцоотой байна гэлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%