ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЧАНДМАНЬ СУМЫН ТАЛЫН БУЛАГ БАГ 28 ЖИЛИЙН ДАРАА “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ТАЙ БОЛЛОО

2019-01-27

Ховд аймгаас энэ жил Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 7, Улсын аварга тариаланч 1 төрөн гарсан. Тэдний нэг нь Чандмань сумын Талын булаг багийн малчин Очирын Төмөртогоо юм. Чандмань сумын Талын булаг баг 4 улсын аварга малчинтай бөгөөд 1991 онд Улсын аварга малчнаар Б.Лхагвацэрэн болсноос хойш 28 жилийн дараа “Улсын аварга малчин”-тай болж байна.

Шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Батцагаан, Т.Баатарзориг нарын аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэв. 

Шинэхэн улсын аварга малчин Очирын Төмөртогоогийнх 1500 гаруй малтай, 3 туслах малчинтай өнөтэй сайхан өвөлжиж байна. 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд дунд үеийн төлөөлөл болсон хашир туршлагатай малчдын нэг юм. Чандмань сумын Талын булаг баг энэ жил 25000 гаруй мал тоолуулсан.

"Улсын аварга малчин" О.Төмөртогоо нутгийн ахан дүүс, аав ээжийнхээ өмөг түшгээр энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг хүлээн авч байгаадаа баярлаж байна гээд нийт малчин зон олон болон Монгол түмэндээ сар шинийн баярын мэнд дэвшүүлэв. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%