ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Хил дамнан онцгой байдал үүсэхэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ

2014-11-25

              Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгийн Онцгой байдлын хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Тува Улс дахь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажилладаг. Жил бүр хамтын ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэн ирэх жилийн төлөвлөгөөгөө баталдаг байна. Хил дамнасан ой хээрийн түймэр, Хүн малын гоц халдварт өвчин зэрэг онцгой байдлын үед хэрхэн хамтран ажиллах талаар ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, хэрэгжүүлэн ажиллаж иржээ. Тус уулзалт өнгөрсөн жил Тува улсад болж байсан бол энэ Увс аймагт зохион байгуулж байна. Уулзалтад ОХУ-ын Тува Улс дахь Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч, генерал А.А.Назаров болон бусад албаны хүмүүс, Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мандахгэрэл болон Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн хэлтсийн дарга нар оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%