ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МАЛ ЭМНЭЛГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

2019-01-23

Аймгийн мал эмнэлгийн газраас “Мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан анхдугаар сургалт”-ыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мал эмнэлгийн салбар баримтлах бодлого, ажлын чиг үүргийг танилцуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой уг сургалтад 17 сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч, малын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтын хүрээнд Төрийн албаны тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн түвшинд баримтлах бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, санал бодлоо солилцов.


Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцон тус салбарт аймаг орон нутгаас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийж, эрх зүйн шинэ орчинд шинэ тутам байгуулагдаж буй салбарт тулгамдах зүйл олон бий, ажилдаа эзний ёсоор хандаж түргэн шуурхай, нээлттэй, өмнөө томоохон зорилго, зорилт дэвшүүлэн эрч хүчтэй ажиллахыг үүрэг болголоо.

Мөн түүнчлэн энэ цаг үед малын эрүүл мэнд, хүний эрүүл мэндээс дутахгүй чухал зүйл болсон гэдгийг онцоллоо.

Сургалтын үр дүнд салбарын холбогдох хууль тогтоомж, шинэ бодлого, зорилтын талаар оролцогчид нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болж, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид тэмдэглэж байв.. 



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%