ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий 5000 төгрөгийн дэвсгэрт

2019-01-21

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий 5000 төгрөгийн дэвсгэрт

Огноо: 2018/12/28

Монголбанк нь 5000 төгрөгийн дэвсгэртэд сүүлийн үеийн шинэ технологиор хийсэн хамгаалалтын элементийг оруулан сайжруулав.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд байдаг тул эдгээр 3 дэвсгэртийн жинхэнэ эсэхийг шууд төвөггүй таних боломжтой, мөн хуурамчаар дуурайлган хийх боломжгүй шинэ элементтэй болгон сайжруулахад анхаарч байна.

Энэхүү ажлын хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош, налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болголоо.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хамгаалалтын элементийг нь шинэчилсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг 2019 оны 1 дүгээр улиралд бэлэн мөнгөний гүйлгээнд гаргах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд одоо гүйлгээнд байгаа 5000 төгрөгийн дэвсгэрт нь хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%