Монгол улсын волейболын спортын мастер, биеийн тамир спортын
тэргүүний ажилтан, ахмад тамирчин
Шаравын Дамдинсүрэнгийн
нэрэмжит “Ховд-2019”
насанд хүрэгчдийн волейболын аймгийн аварга
шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их хурлын
гишүүн, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, аймгийн
ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Цэдэнбал,
Монгол улсын волейболын спортын мастер Ш.Дамдинсүрэн болон үе үеийн тамирчид, волейбол сонирхогчид
оролцов.
Тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 8 багийн 200 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдана. Тус тэмцээн MVP шилдэг тэгш тоглогч, шилдэг өндрийн довтлогч, шилдэг нам хагасын довтлогч, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг хаагч, шилдэг давуулагч, шилдэг шүүгч, шилдэг ивээн тэтгэгч байгууллага зэрэг номинациар шилдгүүдээ тодруулна. Энэхүү тэмцээнд Монголын дээд лиг, клубуудад тоглодог шилдэг тамирчид оролцож байгаа нь тэмцээний онцлог болж байна.