ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АХА тэмцээн зохион байгуулагдлаа

2019-01-17

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд АХА" тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээний үеэр төр нийгмийн ахмад зүтгэлтэн, ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогч Б.Зандраа төрийн албан хаагчдад 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал, тухайн үед Үндсэн хууль батлагдах үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга, мэдээллийг хийлээ.

Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан АХА" тэмцээнд 50 гаруй төрийн албан хаагчид оролцож мэдлэг оюунаа уралдуулснаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-Шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Ууганбаяр нэгдүгээр, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалан хоёрдугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Т.Пунсанцогвоо гуравдугаар байранд орлоо. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%