ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “АХА” ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2019-01-12

Шинэ Үндсэн хуулийн утга, агуулга, ач холбогдлыг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн Үндсэн хуулийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан “АХА” тэмцээн энэ сарын 12-ны өдөр Их буян зах дээр зохион байгуулагдлаа.

Тус “АХА” тэмцээнд 60 гаруй хүн оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн мэдлэг болон танин мэдэхүйн асуултаар оюуны чадвараа сорилоо. “АХА” тэмцээний ялагчаар П.Хүрэлчулуун шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол 2-р байранд Б.Алтангадас, 3-р байранд Б.Эрдэнэзул нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%