ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАВ.

2019-01-10

Үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх, цаашдын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх болон 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж  гүйцэтгэсэн  ажлын тайлангаа  Ховд аймаг дахь Цагдаагийн газар 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид тавьж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авч, санал бодлоо солилцлоо.

Арга хэмжээнд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяа, Цагдаагийн дэд дарга, хошууч Н.Бямбажав болон цагдаагийн алба хаагчид, албан байгууллага, 200 гаруй иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцдог байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшууллаа. 








www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%