ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Ээлжит 7 дугаар хуралдаан хуралдана

2014-11-25

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн “Хуралдаан зарлах тухай” 144 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ховд хотод хуралдуулж:

1.“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны үйл ажиллагааны тайлан” илтгэл

2.“Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “2015 оны зорилт”-ын тухай илтгэл

3.“Орон нутгийн төсвийн 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл, 2013 оны гүйцэтгэл”-ийн тухай илтгэл

4.“2015 оны орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас оруулах санал, дүгнэлт”-ийн тухай

5.“Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлуудын төслийг Төлөөлөгчдөд танилцуулах, мэдээлэл хийх, Төлөөлөгчийн өдөр, хороод, намын бүлгийн хурал, хэлэлцүүлгүүд явагдаж эхэлнэ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%