“Монгол
бахархал”-ын өдрийг тохиолдуулан 2014 оны 11 сарын 23-ны өдөр Аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны
салбар сургуультай хамтран Оюутнуудын дунд “Монгол улсын тусгаар тогтнол түүх
соёлын өв” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явууллаа.
Тусгаар тогтнол түүх соёлын өвтэй танилцах, Тугаар тогтнол, түүх, соёлтой танилцах, судлах, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилготой тус эрдэм шинжилгээний бага хуралд Ховд их сургуулийн оюутнууд 2 үе шаттайгаар өрсөлдөж шилдэг илтгэлүүдээ шалгарууллаа. Эхний шатанд 60 илтгэл, дараагийн шатанд 18 илтгэлийг сонсож эхний байруудыг шалгаруулахад 1-р байрыг ХоИС-ийн оюутан Л.Батням, 2-р байрыг ХоИС-ийн оюутан Э.Нина, ХоИС-ийн оюутан М.Саранчимэг, тусгай байруудыг Д.Лхагвазориг, Б.Мягмарбат, Б.Отгонбаяр нар тус тус эзэлсэн байна.