Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дэх хуралдаан
2014 оны 11-р сарын 19-ний өдрийн 10:00 цагт хуралдаж 4 асуудал
хэлэлцэв.
Хуралдаанд Г.Пүрэвганди,
Д.Хуягбаатар, Н.Бадрах, Т.Шинэбаяр, Б.Болд, М.Амарсанаа, Б.Ганзориг нар хүрэлцэн
ирж 72,7 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ховд хотод хуралдуулах
2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох Булган сумын сонгуулийг зохион байгуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 100 дугаар тогтоолоор байгуулагдсан аймгийн нөхөн сонгуулийн хороо хэрэгжүүлбэл зохих ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул татан буулгах
3.Төрийн дээд шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлэх
4.Аймгийн Хүндэт тэмдгээр шагнах шийдвэрүүдийг гаргасан байна.