ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Засаглалыг дэмжих,Төвлөрөлийг сааруулах хөтөлбөр”-ийн хүрээнд БИНХ-ын дарга нартай уулзалт хийв

2014-11-03

Швейцарын хөгжлийн агентлагийн “Засаглалыг дэмжих,Төвлөрөлийг сааруулах хөтөлбөр”-ийн  2 дугаар шатны төлөвлөлтийн ажлын хэсэг Дархан уул аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд уг хөтөлбөрийн багийн ахлагч Франсуа Парве ОУ-ын зөвлөх, менежер Сара Бюрн , МУИС-ийн багш А.Энхбат,  тус хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Н.Сэлэнгэ нар хүрэлцэн иржээ. Засаглалыг дэмжих, Төвлөрөлийг сааруулах хөтөлбөрийг Швейцарь улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар МУЗГ-аас хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь нутгийн удирдлага ардчилсан , эрх мэдэлтэй, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Хөтөлбөр харилцан уялдаа бүхий 4 бүрэлдхүүн хэсэгтэй, 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг хөтөлбөрийн 2 дугаар шатны төлөвлөлтийн ажлын хэсэг Дархан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт, ярилцлага хийв. Уулзалтын үеэр БИНХ-ын дарга нар төрийн ажлыг гүйцэтгэх явцад тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцлаа.






www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%