ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Цэвэр усны шугамд гэмтэл гарч, айлууд усанд автлаа

2014-10-31

        Тосгоны айл өрхийг цэвэр усаар хангах “төв магистрал” шугамд гэмтэл гарч, ус алджээ.Цэвэр усны шугам, хоолойг 2012 онд шинэчлэн засварласан байна.Шинээр ашиглалтад оруулсан шугам хоолойд гэмтэл гарч Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын хэсэг айл өрхийг усанд автуулав. Усанд автаж гэртээ орох боломжгүй болсон 5 өрх айл бий. Иргэдийн хэлж буйгаар  шөнийн 3 цагийн үед ус хоржигнох чимээ сонсогдсон ба үүрийн 6 цагт айлын гэрт нэвтэрч эхэлсэн гэв. Онцгой байдлын алба хаагчид иргэдийг уснаас гаргаж, айл өрхийн эд хогшилыг зөөх ажиллагааг явуулжээ.Үүссэн нөхцөл байдалтай Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг даргын орлогч Г.Батбаяр , Дархан ус суваг ХК-ийн захирал н.Эрдэнэбаяр нар газар дээр нь очиж  танилцав.   
Дархан ус суваг ХК-ийн захирал хохирлыг бүрэн хариуцаж ажиллахаа мэдэгдэв.Түүнчлэн ашиглалтад оруулаад удаагүй байгаа төв магистрал шугамын гэмтлийг тодорхойлж холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг хэллээ.Ус суваг ХК-иас эхний ээлжинд усыг соруулах арга хэмжээ авч гэр орон нь усанд автсан айл өрхийн иргэдийг дулаан байраар хангах ажлыг зохион байгуулахаар болжээ.








www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%