Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 оны 10-р
сарын 29-ний өдрийн 13:00 цагт хуралдаж 9 асуудал хэлэлцэв.
Хуралдаанд Г.Пүрэвганди, Д.Хуягбаатар, Н.Бадрах,
Т.Шинэбаяр, Б.Болд, Ю.Азамат, М.Амарсанаа нар хүрэлцэн ирж 72,7 хувийн ирцтэй
хуралдсан байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.Ховд аймгаас БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны Цонж аймагтай хамтран ажиллах байнгын ажлын хэсгийг байгуулан ахлагчаар нь аймгийн Засаг даргын орлогчийг томилсон байна. Мөн Орон нутгийн зарим сангуудын бүрдүүлэлт зарцууулалт, түүний үр дүнд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Ю.Азаматаар ахлуулахаар шийдвэрлэв.
2.Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг батлах
3.Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд ашиглагдаж байсан 13 нэр төрөл бүхий тоног төхөөрөмж, эд хогшлийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлэх
4.Ховд сумын ЗДТГ-ын балансад бүртгэлтэй, 2007 онд ашиглалтанд орсон УАЗ-315122 маркийн 24-22 ХОА улсын дугаартай суудлын автомашиныг тус сумын ИТХ-д шилжүүлэх
5.НААҮ-ний Шим-Ус ОНӨААТҮГ-ын худаг, уст цэг болон Чандмань сумын ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 2007 онд ашиглалтанд орсон УАЗ-315122 маркийн 24-88 ХОА улсын дугаартай суудлын автошиныг нийтийн дуудлага худалдаагаар худалдах шийдвэрүүдийг гаргасан байна.