ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Хөрөнгө оруулалтын төслүүдийн санамж бичигт гарын үсэг зурлаа

2014-10-24

 2014 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ховд хотноо Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган” аймгийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны их танхимд зохион байгуулагдсан билээ.

Энэ үеэр хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа явагдлаа.

 “Ховд аймаг БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Цонж аймаг хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Ховд аймгийг төлөөлөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гарын үсэг зурснаар хоёр тал идэвхтэй ажиллагааг эрхэмлэн найрамдлын хот болон хөгжихийг эрхэм зорилгоо болгон хоёр талын төр захиргаанаас бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хоёр талын хамтын хөгжлийн төлөө гадаад худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёл боловсрол, биеийн тамир, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү хамтарч ажиллахаар боллоо.

Түүнчлэн Ховд аймагт Цементийн үйлдвэр шинээр барих, Буянт голын Их, бага гүүрний засвар болон Чоно харайхын голын гүүрний засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх ажилд БНХАУ-ын компаниудтай гэрээг үзэглэж, хамтарч ажиллахаар болсон байна.

“Монголын Үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК-тай Жаргалант суманд хүүхдийн цэцэрлэгийн барилга барих, Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Улаанбаатар хотын “Нью Терравокс” ХХК-тай Ховд аймагт Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн Хөгжил трейд ХХК Ховд аймагт Махны үхрийн цогцолбор аж ахуй байгуулах гэрээ байгуулсан бол Ховд аймагт Ниссан засвар үйлчилгээний салбар байгуулагдахаар болжээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 61
30 / 49%
13 / 21%
11 / 18%
7 / 11%