“Баруун бүсэд хөрөнгө
оруулагчдын олон улсын чуулган-2014”-ийн хүрээнд “Баруун бүсийн
түншлэл-2014” үзэсгэлэн худалдаа 2014 оны 10-р сарын 22-23-ны өдрүүдэд Ховд
аймгийн Эвийн хүч худалдааны төвд зохион байгуулагдаж Ховд,
Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудын 100 гаруй аж ахуй нэгж, хувийн
хэвшил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцсон байна.
Уг үзэсгэлэн худалдааны зорилго нь
баруун бүсийн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдын нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр
эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг
дэмжих, хөрш орнуудын бизнесмэнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд
оршино.
Уг үзэсгэлэн худалдаанд цагаан
идээ, гурилан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, модон эдлэл, барилгын
материал, төмөр эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оёдол,
нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, аялал жуулчлал, гэр ахуйд
зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг
танилцуулсан байна.
Тус үзэсгэлэнгийн
нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн
бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл,
Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, Үйлдвэр хөдөө аж
ахуйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баярмаа, Баруун бүсийн
зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн
Засаг даргын орлогч М.Амарсанаа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн
ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Жамъяндорж нар болон албаны бусад
хүмүүс оролцсон байна.