ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Тэргүүлэгчид хуралдлаа

2014-10-15

Энэ сарын 15-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 21 дэх хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар:

1.    Ховд аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого

2.    Ховд аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө /2015-2025он/

3.    Тогтоолд нэмэлт оруулах тухай

4.    Мөнххайрхан сумын Хүн эмнэлгийн хөрөнгө ашиглалтаас хасах тухай

5.    ТДШ-аар шагнуулахаар уламжлах тухай

6.    “Ховд аймгийн Хүндэт иргэн” шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Тус хуралдаанд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Эрхбаяр “Ховд аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслийг Тэргүүлэгчдэд танилцуулсан ч тус асуудлыг  дараагийн хуралдаанд оруулахаар хойшлуулсан байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан зарласан бөгөөд хуралдааны хэлэлцэх асуудалд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг нэмж оруулан хэлэлцэхээр боллоо.

Мөн Ховд  аймгийн сүлд  “Тунгалаг Буянт”  дууг нийтэд дуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан   Монгол улсад үндэсний  соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр бүтээлээ зориулж, баруун Монголын уламжлалт соёлыг хойч үедээ өвлүүлэн сургах, сурталчилах, нийтийн дууны хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж Ардын жүжигчин Баартуугийн Зангадыг Ховд аймгийн “ Хүндэт иргэн” шагналаар шагнахаар шийдвэрлэлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%