Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Шанси мужийн Датун хотод 12 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улс,
БНХАУ –ын эдийн засгийн хамтын ажиллагааны форум, 2 орны худалдаа,
үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа
БНХАУ-ын Шанси мужийн
Датун хоттой найрамдалт хотуудын харилцаа хамтын ажиллагааг эхлүүлж, агаарын
бохирдол, хог хаягдлыг дахин боловсруулах,
хот тохижилт ногоон байгууламжийг байгалийн унаган төрхтэй хослуулан
хөгжүүлэх сайн туршлагаас судалж , дэд бүтэц,
бүтээн байгуулалт, мал аж
ахуй, худалдаа, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хамтран ажиллаж, авто зам, цахилгаан хангамж, шугам сүлжээг барьж
байгуулах, агаарын бохирдлыг бууруулах , хотын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг
сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдхүүн боловсруулах үйлдвэр
байгуулах төслүүдийг талууд хэрэгжүүлэхээр зөвшилцөж, санамж бичигт гарын үсэг
зурав.
2019 оны эхээр Шанси мужийн Датун хотоос үйлдвэрлэл, худалдаа, аялал жуучлал, хот тохижилтын чиглэлээр мэргэжлийн хүмүүс хүрэлцэн ирж утаа бууруулах, гэрэлтүүлэг ногоон байгууламжийн талаар судалгаа хийж, харилцан хамтран ажиллах гэрээ байгуулах ажээ.