Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Спортын аварга” хөтөлбөрийн хүрээнд “Олимп, тив, дэлхий, улс, аймаг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан дасгалжуулагч, тамирчдыг урамшуулах журам” хэрэгжиж байгаатайгаар холбогдуулан 2018 онд спортын 8 төрлөөр амжилт гаргасан багш, дасгалжуулагч, өсвөрийн 70 гаруй тамирчдад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Цэдэнбал нар шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг, мөнгөн шагнал гардуулан өгч, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүслээ.
2018 онд зохион
байгуулагдсан тив, дэлхий, олон улс, улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд
Ховд аймгийн баг тамирчид амжиллтай оролцож 341 медаль хүртсэн байна.