ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдана

2014-10-13

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Ээлжит бус хуралдаанаар:

- Ховд аймгийн 2015-2025 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөний тухай
- Ховд аймгийн Хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.

Тус ээлжит бус хуралдаанаар Монгол улсын хөгжлийн Баруун Үүд - Ховд аймгийн 2015-2025 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг батлах билээ.

Ховд  аймгийн  хөгжлийн  Стратегийн  зорилго  нь  иргэдийнхээ  сайн  сайхан  амьдралыг  цогцлоох, хүний  хөгжлийг  дэмжих  замаар  олон  тулгуурт,  мэдлэгт  суурилсан  эдийн  засгийн  эрчимтэй  хөгжлийг хангаж,  байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ  хөгжүүлэн бие  даан хөгжих, жишиг аймаг болоход оршино.

Ховд аймгийн 2015-2025 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг дараахь хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

Нэгдүгээр үе шат.  2015 - 2020  онд хот байгуулалтын оновчтой бодлоготой уялдуулан дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх,  хүн амын шилжин явах хөдөлгөөнийг сааруулах,  хүн амд үзүүлэх  нийгмийн суурь үйлчилгээний  чанарыг  сайжруулах,  эдийн  засгийн  төрөлжилтийг  бий  болгоход  чиглэгдсэн  бодлогыг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаар  үе  шат.  2021 - 2025  онд  дэвшилтэт  технологи  суурилсан  боловсруулах  аж үйлдвэрлэл бүхий  аймаг  болох  зорилтыг  хэрэгжүүлэхийн  зэрэгцээгээр  эрчимжсэн  мал  ахуй,  газар  тариаланг хөгжүүлнэ. Түүнчлэн ард иргэдийн амьдрах, бүтээх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн хөгжлийн загвар нутаг болно.

Мөн “Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-2014” Ховд хотноо 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. Чуулга уулзалт нь баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртлэх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчлах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг хангах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтанд дотоодын компани, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагууд мөн Ховд аймагтай хил залгаа оршдог БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсаас гадна БНСУ, ХБНГУ, Японы бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож, талуудын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулан салбар тус бүрээр бизнес уулзалтуудыг зохион байгуулах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%