ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймагт Хөрөнгө оруулалтын чуулган болно

2014-10-07

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховддоо сайхан амьдарцгаая сангаас хамтран "Ховд аймагт хөрөнгө оруулагчдын чуулган - 2014"-ийг 2014 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Ховд хотод зохион байгуулах гэж байна.

Ховд аймгийн эдийн засаг, нийгэмийн хөгжлийн стратеги болон ойрын жилүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг боловсруулж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах замаар аймгийн өрсөлдөх чадвар, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэн баруун бүсийн тулгуур төвийн хөгжлийг эрчимжүүлж иргэдийнхээ орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулахад оршино.

Хөрөнгө оруулалтын чуулганд дотоодын компани, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагууд мөн Ховд аймагтай хил залгаа оршдог БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсаас гадна БНСУ, ХБНГУ, Японы бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож, талуудын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулан салбар тус бүрээр бизнес уулзалтуудыг зохион байгуулах юм.

   Хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр ойрын жилүүдэд Ховд аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг дараах салбар хуралдаануудын хүрээнд танилцуулах болно. Үүнд:

1. Дэд бүтцийн төслүүд /Авто зам, тээвэр, дулаан, эрчим хүч, барилга, барилгын материалын үйлдвэрлэл/.

2. Эрдэс баялагийн төслүүд /Хөшөөтийн уурхайн төслийн хэрэгжилтийн тухай, эрдэс баялаг, геологийн шинэ хайгуул нефть, байгалийн хий, вольфром, жонш, алт, ховор болон өнгөт металл, ус, рашаан, барилгын материалын түгээмэл тархацтай эрдэс зэрэг/.

3. ХАА-н болон боловсруулах үйлдвэрийн төслүүд /Арьс шир, ноос, ноолуур, мах боловсруулах үйлдвэрлэлийн төслүүд, газар тариалан, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэлийн төслүүд/.

4. Аялал жуучлал, үйлчилгээний болон нийгмийн салбарын төслүүд /Аялал жуучлалын салбарын төслүүд, нийгмийн салбарын төслүүд, худалдаа, үйлчилгээний салбарын төслүүд/

Мөн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн, “Ховд түншлэл-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм. Ховд аймгийн удирдлага, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд нутаг орон нутгийнхаа төлөө санаа тавьж, хувь нэмрээ оруулах сэтгэлтэй хувь хүн, байгууллагууд оролцох боломжтой.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%