2014 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар
сарын 1-ний өдрүүдэд Ховд аймагт Төрийн захиргааны болон
Нутгийн Удирдлагын байгууллагын “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий
албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалт явагдлаа.
Авлигын
эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоом болон мэдүүлгийн
бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд
хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах,
хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг сургах, чадавхижуулах, мэргэжил арга зүйгээр
хангах, хууль сурталчлах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон батлагдсан
журмуудыг тайлбарлан танилцуулах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө
орлогын мэдүүлгийн маягт, урьдчилан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар зөвлөгөө
өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор
сургалтыг зохион байгуулах зорилготой тус сургалтанд Ховд, Увс, Завхан,
Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн бүх сумдын нийт 250 орчим Эрх бүхий албан
тушаалтнууд оролцлоо
Тус сургалтанд Авилгатай тэмцэх газрын ХШДШХ-ийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний
албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг,
ахлах ажилтан Б.Өлзий, ажилтан Н.Мөнхбаяр, Ц.Баасандэлгэр, урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Батбаяр, ажилтан С.Баярцэцэг нар хүрэлцэн
ирж сургалтанд оролцож:
- Авлигын эсрэг хууль,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж болон мэдүүлгийн бүрдүүлэлийн программ
хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг
болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар
гаргах талаар
- Мэдүүлгийг бүртгэх, хянах,
хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан болон мэдүүлэг гаргагч нарт
зориулсан гарын авлага, бусад сурталчилгааны материал түгээх
-
Мэдүүлгийг бүртгэх, хянах,
хадгалах салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудын туршлагыг солилцох
- Авлигаас урьдчилан
сэргийлэх төлөвлөгөө, боловсруулах хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын ил
тод байдлыг хангах
- Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг
болон хөрөнгө орлогын мэдүүлгийн шинэчилсэн маягт зэргийг бөглөх талаар эрх бүхий
албан тушаалтанд заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлүүдээр
ажиллалаа.
Мөн
сургалтын төгсгөлд сургалтаас олгосон мэдлэгийг батжуулах, сорих үүднээс мэдүүлгийг
бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам, эрх бүхий
албан тушаалтнуудын дунд “АХА” тэмцээн зохион байгуулсан юм.