Хар нуур – Ховд голын сав газрын
захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/- ийн Монгол дахь хөтөлбөрийн
санхүүгийн дэмжлэгтэйгээр “УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ
ХЭРЭГЖИЛТ” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг 09 дүгээр сарын 19-ний өдөр амжиллтай
зохион байгууллаа. Уг семинар, хэлэлцүүлэгт БОНХЯамны Сав газрын удирдлагын
хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Ус,
Уур амьсгал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, Аймгийн Засаг дарга
Д.Цэвээнравдан, Аймгийн Байгаль орчны газрын дарга З.Лхамхүү, Цаг уур орчны
шинжилгээний албаны дарга Д.Төрмөнх болон сав газрын балансын нэгжид хамрагдах
29 сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга
нар болон бусад мэргэжлийн байгууллагуудын 90 гаруй төлөөллүүд оролцож
тулгамдсан асуудлаар санал, сэтгэгдлээ солилцлоо.
Мөн хэлэлцүүлэг семинарын хөтөлбөрийн хүрээнд
Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дэргэдэх “Усны сав газрын зөвлөл
байгуулах” нийт 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хурлыг 09 дүгээр сарын 20-ны өдөр
зохион байгуулж зөвлөлд Эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөл, Төрийн
болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэн , ус ашиглагчдын төлөөлөл
болон балансын нэгжид хамрагдах 29 сумдын төлөөллүүдээс бүрдсэн нийт 106 хүн
нэр дэвшиснээс 45 хүн зөвлөлийн гишүүнээр сонгогдож Зөвлөлийн даргаар ХоИС-ийн
Химийн тэнхимийн эрхлэгч З.Бурмаа /доктор/, Нарийн бичгийн даргаар ЦУОШАлбаны
ус судлалын инженер Д.Бахатбол нар сонгогдлоо. Уг Зөвлөл байгуулах хуралд
БОНХЯамны Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Дэлхийн
байгаль хамгаалах сан /WWF/-ийн Ус, Уур амьсгал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж
нар санал, зөвлөмж өгч хяналт тавин ажиллалаа.
Хар нуур – Ховд голын сав газрын захиргаа