Сайн бүхний эхлэл
– UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ
сэтгэлгээтэй манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “Улс төрд шинэ
манлайлагч” зорилтот телевизийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Нийгэмд
бухимдал төрүүлж буй шийдлээ хүлээсэн асуудал бэрхшээлийг шинэ эрх хүч, багийн
хамтын ажиллагаа, ажил хэрэгч шийдлээр хэрхэн бүтээлч үр дүнд хүрч болох ач холбогдолтой
тус телевизийн төсөл нь 2014 оны 07 сарын 21-нээс 2015 оны 6 сарын 15 хүртэл
үргэлжлэх юм.
Улс орон даяар “Надад шийдэл байна” сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдаан зарлаж 1-р шатыг зохион явуулсан бөгөөд шалгарсан оролцогчид ийнхүү Ховд аймагт цугларсан юм.
Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгаас нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчид 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд хотод амжилттай зохион байгуулагдлаа.Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл боловсрол гээд бүхий л салбарт залуусын шинэ санаа, шилдэг шийдлийг гаргаж ирэх төслийн нэгдүгээр шатанд нийтдээ 1700 гаруй эсээ бичлэг ирсэн бөгөөд. Үүнээс эрдэмтэн, судлаачдын өгсөн үнэлгээ дүгнэлтээр дараагийн шатны оролцогчид шалгарсан ба эхний шатны шалгаруулалт удирдамжийн дагуу мэргэжлийн экспертүүд ирсэн эсээ бүрийг уншиж шүүсэн. Энэхүү баг бүрэлдэхүүнд нийгэм, улс төр, эдийн засаг, сурган хүмүүжүүлэх гээд хөгжлийн төлөө бүхий л салбарт өөрийн оюун ухаан, хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн, судлаач, багш докторууд ажиллаж байна.
Төслийн шат шатны шалгаруулалтад өөрийн зохион байгуулалт, идэвх чармайлтаар манлайлан оролцогчид нийгэмд ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон тогтооно. Энэ ч утгаараа нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг 9 сарын 19, 20, 21-ний өдрүүдэд улс орон даяар бүсчилэн өрсөлдүүлэн дараагийн шатны шалгаруулалт хийгдэнэ.