ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014-09-19

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дэх хуралдаан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар:

  1. Хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулах тухай
  2. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг үйлчилгээний байгууллага аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулсан тухай мэдээлэл
  3. Билльярдын үйлчилгээний газар ажиллуулах журам батлах
  4. Нэрэмжит гудамж байгуулах тухай
  5. Хөрөнгө шинээр бүртгэх тухай
  6. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  7. “Ивээлт баярын мэдээ” христийн сүмийн зөвшөөрөл сунгах тухай
  8. Шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус хуралдаанаар “Ховд аймагт хөрөнгө оруулагчдын чуулган - 2014”-ийн арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Ховд хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг үйлчилгээний байгууллага аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулсан тухай мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа танилцуулсан хэдий ч Тэргүүлэгчид тогтоол гаргахыг хойшлуулж дараагийн хуралдаанаар энэ талаар журам хэлэлцүүлэхээр болсон байна.

Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй  бильярдын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Бильярдын үйлчилгээний газар ажиллуулах тухай журмыг шинээр баталлаа.

Мөн Нэрэмжит гудамж байгуулах тухай асуудлыг хэлэлцэж Жаргалант сумын нутаг дэвсгэр төв 4 замын уулзвараас Цамбагарав зочид буудлын 4 замын уулзвар хүртэлх гудамжийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит, Жаргалант сумын нутаг дэвсгэр Цамбагарав зочид буудлын 4 замын уулзвараас Цаг Уур, Орчны Шинжилгээний газрын дээд талын 3 замын уулзвар хүртэлх гудамжийг Ховд аймгийн дарга, Мал тариалангийн сайд асан Ширзанын Эрэнцэнгийн нэрэмжит болгон нэрлэх тухай саналуудыг Тэргүүлэгчид дэмжлээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ивээлт Баярын Мэдээ”  Христийн чуулганы  үйл ажиллагаа явуулах эрхийг 2015 оны 09 дүгээр сарын 19-нийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар сунгасан бөгөөд “Ховд аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг удирдлага болгон ажиллахыг  “Ивээлт Баярын Мэдээ”  Христийн чуулганы  ахлагч Б.Энхчимэгт зөвлөж, журмын дагуу сүмийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Олон нийттэй Харилцах хэлтсийн дарга Л.Жамъяндоржид үүрэг  болгосон байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%