ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДИЙН НЭГДСЭН “ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-12-25

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас аймгийн хүүхдийн нэгдсэн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Харшийн сүлд модны наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.




Энэ үеэр “Оюунлаг хүүхэд”, “Авъяаслаг хүүхэд”, “Тамирчин хүүхэд”, “Шилдэг өв соёлыг түгээгч хүүхэд”, “Шилдэг хүүхэд”, “Бүтээлч хүүхэд”, “Энэрэнгүй үйлстэн хүүхэд”, “Техник сэтгэлгээтэй хүүхэд”, “Байгальд ээлтэй хүүхэд” гэсэн 9 шилдэг хүүхдийг шалгарууллаа. Тухайлбал: 2018 оны “Оюунлаг хүүхэд”-ээр 6-р дугаар сургуулийн 11а ангийн сурагч Э.Отгонсүх, “Авъяаслаг хүүхэд”-ээр 6-р дугаар сургуулийн 11а ангийн сурагч Т.Онон, “Тамирчин хүүхэд”-ээр 1-р дугаар сургуулийн сурагч И.Хүрэлбаатар, “Шилдэг өв соёлыг түгээгч хүүхэд”-ээр Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагч Д.Намуунцэцэг, “Шилдэг хүүхэд”-ээр 3-р дугаар сургуулийн 12а ангийн сурагч Э.Байгалмаа, “Бүтээлч хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Б.Мичидмаа, “Энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр 3 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Ганболор, “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Д.Тамир, “Байгальд ээлтэй хүүхэд”-ээр Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Т.Төгөлдөр нар шалгарлаа.

Мөн аймгийн шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар Прогресс сургуулийн өөрөө удирдах зөвлөл, аймгийн шилдэг “Манлайлагч хүүхэд”-ээр Лаборатори 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Г.Мөнгөнцоож, аймгийн шилдэг “Онцлох хүүхэд”-ээр Цаст алтай цогцолбор сургуулийн 1б ангийн сурагч М.Ялгуун нар тодорлоо. 





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%