ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2018-12-08

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит Ховд аймгийн Нийтийн номын сан үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.


Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит Ховд аймгийн Нийтийн номын сангийн баярын хурал 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус баярын хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Баянзулын хүү Баярсайхан болон үе үеийн номын санчид оролцлоо. 

Ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудаас дурьдвал: Болор цомын эзэн асан, яруу найрагч Х.Эрдэнэбаатарын нэрэмжит уншлагын их танхимын нээлтийн үйл ажиллагаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит Номын санчдын ур чадварын уралдаан, шинэ номын үзэсгэлэн, Нийтийн номын сангийн 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал, концерт зэрэг ажлууд зохион байгуулагдаж байна. 




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%