ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2018-12-08

Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж байна. Уг шатрын тэмцээнийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нээж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ. 


Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат буюу 2018 оны сумын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж эрэгтэй-3, эмэгтэй-1 тамирчид шалгарч, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 17 сумын 60 гаруй тамирчид оролцож байна. 

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй-2, эмэгтэй-1 тамирчид 2019 оны 01 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно. 








www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%