Аймгийн ИТХ-ын VIII Хуралдаан өнөөдөр
буюу 12 дугаар сарын 01-ний өдөр эхлэв. Хурлаар Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл
ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай, Аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилт, тайлангийн жилийн биелэлт,
Аймгийн төсвийн 2018 оны урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийн тухай,
Аймгийн 2019 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого
нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай, Аймгийн газар
зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2019 оны газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, Эрдэнэбүрэн сумын хилийн
цэсийг өөрчлөн тогтоох саналын тухай, Мал эмнэлгийн үйлчилгээний үнэлгээний тариф
тогтоох тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид
зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын тухай, Ховд аймгийн орон нутгийн чанартай
авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох,
гүйцэтгэх журмын тухай, Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий
газруудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн цэсийг тогтоох тухай
зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудлын
дараалал ёсоор Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл
ажиллагааны тайлан, цаашдын зорилт”-ын талаар тайлан хэлэлцүүлэв. Хуралдаанд
оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар тайланг “хангалттай” гэж дүгнэн,
холбогдох үүрэг чиглэлийг өгөв.
Аймгийн ИТХ-ын VIII хуралдаан 2018 оны
12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилнэ.