ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” ХОВД АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-11-30

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран “Шинэ зууны хүүхдүүд” чуулганыг зохион байгуулж байна. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди чуулганд оролцож байгаа сурагчдад хандан үг хэллээ. Тэрээр “Эх орныхоо төлөө ихийг бүтээж чаддаг мэдлэгтэй, боловсролтой, чадварлаг иргэн болж хүмүүжиж, цаг хугацааг маргааш гэж хойш нь битгий тавьж байгаарай” гэж чуулганд оролцож байгаа сурагчдад захиж чуулганы үйл ажиллагааг нээлээ.

Тус чуулганд Ховд аймгийн 17 сумын 24 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон 18 хүүхдийн элч, оролцож байна.


Ховд аймгийн хүүхдүүдийн оролцоог хангах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн оролцооны байгууллагуудын өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, шинэ мэдээллийг таниулан сурталчлах, хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Мини парламентийн үйл ажиллагааг тогтмолжуулах, гишүүнчлэлийг шударга нээлттэй болгох, хүүхдийн элч нарыг чадваржуулахад энэхүү чуулганы зорилго оршино.



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%