Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаж байна. Тус хурлаар Аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанд хэлэлцэх асуудлын
талаар хэлэлцэв. Хурлаар Аймгийн
төсвийн 2018 оны урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийн тухай, Аймгийн
газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2019 оны
газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, Эрдэнэбүрэн сумын хилийн
цэсийг өөрчлөн тогтоох саналын тухай, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилт, тайлангийн жилийн биелэлт, аймгийн эдийн
засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлсэн дүн, цаашдын
зорилтын тухай, Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, шинжилгээний хөлсний норматив
тогтоох тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид
зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын тухай, Ховд аймгийн орон нутгийн чанартай
авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох,
гүйцэтгэх зэрэг журмуудын тухай, Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий
газруудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн цэсийг тогтоох тухай, Аймгийн
ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай, Төрийн дээд
шагналд тодорхойлж Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн мэдүүлэх зэрэг
асуудлуудыг хэлэлцэж байна.