ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМАНД ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-11-26

Дөргөн сумын Сээр багийн тэмээчин Алтангадас одонт, МУ-ын спортын мастер Ч.Даваа, Аймгийн аварга тэмээчин, Аймгийн алдарт уяач Ч.Шагдарсүрэн агсны нэрэмжит “Тэмээчдийн зөвлөгөөн”, “Тэмээ нутгийн чимэг-2018” тэмээний баяр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Дөргөн сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Дөргөн сумын Засаг дарга Т.Заяа, Ховд аймгийн Манхан сумын иргэн Монгол улсын Гавъяат малчин Х.Эрдэнэ болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Улаанхүү, Ц.Бат-Эрдэнэ болон Дөргөн сумын үе үеийн тэмээчид оролцлоо. 


Энэхүү зөвлөгөөнд Дөргөн сумын 20-с дээш тэмээтэй тэмээчид оролцож, санал бодлоо солилцож, тэмээний уралдааныг зохион байгууллаа.

 Дөргөн сум нь сүүлийн 12 жил Ховд аймагт тэмээгээрээ тэргүүлж байгаа шилдэг сум юм. Тус зөвлөгөөнөөс гарсан уриалганаас дурдвал:  Тэмээ өсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч “Аймгийн аварга тэмээчин” цолыг бий болгох, тэмээн сүргийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээг тогтмолжуулах, ардын уламжлалт эмчилгээний аргад сургах, тэмээний уралдааныг жил бүр зохион байгуулах, сумын алдарт цол бий болгох, тэмээний ашиг шимийн бүтээгдэхүүн болон аялал жуучлалын бүтээгдэхүүнийг сурталчлах зэрэг олон уриалгануудыг тус зөвлөгөөнөөс гаргалаа.





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%