ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-11-26

Монгол улсын иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Иргэний андгай өргөх ёслолын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон холбогдох газрын удирдлагууд оролцлоо.


Монгол улсын иргэний үнэмлэх гардан авах гэж байгаа ерөнхий боловсролын тэргүүний сурагчид “Иргэний андгай өргөх ёслол”-д оролцон андгай өргөснөөр эх оронч үзэл, ёс суртахууны соёл, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.

 “Иргэний андгай өргөх ёслол”16 настнуудын төлөөлөл  болох Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн Лицей ахлах сургуулиудын 70 гаруй сурагчид иргэний үнэмлэхээ гардан авлаа. Энэ жил улсын хэмжээнд 46 мянга гаруй залуучууд 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч байгаа юм.




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%