Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ
сарын 23-ны өдөр хуралдаж байна. Хурлаар Ховд аймагт хэрэгжих Хариуцлагатай
тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч Ховд”, “Нүүрс хөтөлбөр”, “Малын эрүүл мэнд”, “Ус”
дэд хөтөлбөр, “Агаар орчны бохирдлыг бууруулах”, “Хүүхэд бүр цэцэрлэгт” гэсэн 7
дэд хөтөлбөр батлах болон “Төрийн дээд шагнал”-д тодорхойлж өргөн мэдүүлэх
зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Энэхүү дэд хөтөлбөрүүд Ховд аймагт 2018-2021
онуудад хэрэгжинэ.
Эдгээр хөтөлбөрүүдээс “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг тодруулбал: Аймгийн
ХАА-н салбарын үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд орон нутгийн эдийн засаг,
хөдөлмөр эрхлэлт, экспортыг нэмэгдүүлэх онцгой байр суурь эзэлдэг уламжлалт
салбар юм. 2018 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн мал сүрэг 3844.6 мянган
толгойд хүрсэн. Нийт малын 0.7 хувийг тэмээ, 3.7 хувийг адуу, 5.6 хувийг үхэр,
38.6 хувийг хонь, 51.4 хувийг ямаан сүрэг эзэлдэг.
Ховд аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарыг
хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийг мал, малын гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлогч улс орнуудаас тавьдаг шаардлагад
нийцүүлэх мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг цогц,
оновчтой болгохоор “Малын эрүүл мэнд”
дэд хөтөлбөрийг баталлаа.
Мал дэд хөтөлбөрийн
зорилго нь мал, амьтны гоц халдварт өвчин гарах, тархах шалтгаан нөхцлийг
хязгаарлан, эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, халдварт өвчингүй
тайван байдлаа дотоод болон гадаад орчинд баталгаажуулан хадгалж, хүн амыг
эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж,
мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг
нэмэгдүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.