ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2018-11-22

Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаар санал солилцож, судалгаа хийх зорилгоор 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав,  Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон холбогдох газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хүлээн авч уулзалт хийлээ.


Уулзалтаар аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай зарим ажлуудаа танилцууллаа. Тухайлбал: Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах, БНСУ-д багш, оюутнуудыг солилцоогоор суралцахад дэмжлэг үзүүлэх, Ховд аймаг БНСУ-ын аль нэг хот дүүрэгтэй найрамдалт харилцаа бий болгож хамтын ажиллагаатай болоход анхаарах, эрүүл мэндийн салбарт нөхөн сэргээх, сувилахуйн мэргэжилтэн, Рентген техникч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг хүмүүсийг Койка олон улсын байгууллагын шугамаар Ховд аймагт ажлуулж газар дээр нь эмч, мэргэжилтнүүдийг сургах, Ховд аймгаас Зүрх судас, дурангийн нарийн мэргэжлийн эмчийг Солонгос улсад сургахад дэмжлэг үзүүлэх гэх мэт олон ажлуудын талаар санал дэвшүүллээ.

Ажлын бүрэлдэхүүн Жаргалант сумын ерөнхий боловсролын II дугаар дунд сургуулийн Койкагийн сайн дурын ажилтан Хам Бён Гү гишүүний ажилтай таницах, Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо хуваалцаж мөн аймгийн БОЭТ, Политехник коллеж, Цагдаагийн газар, Ховд их сургууль зэрэг байгууллагуудын  үйл ажиллагаатай танилцаж, удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%