ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫГ ТУНХАГЛАСНЫ 94 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, ТҮҮХ СОЁЛЫН ӨВ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

2018-11-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд Их Сургуулийн НХУС  хамтран 2004 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ХИС, НХУ тэнхимийн эрхлэгч Ч.Мөнхбаяр болон эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо.

Тусгаар тогтносон Монгол улсын түүх, соёлын уламжлалыг залуу үеийнхэнд өвлүүлж үлдээх үйл хэрэгт хувь нэмэр оруулах, оюутнуудын эх түүхээ сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин урамшуулах, эх түүх, соёл, уламжлалаараа бахархах үндэсний үзэл төлөвшүүлэх, түүхэн хүний амьдрал тэмцлийн замналыг судлан тодруулж тэднээс суралцах залуусын дунд оюунлаг өрсөлдөөн бий болгох зорилгоор ХИС, НХУС-ийн I-IV курсын оюутнуудын дунд “Монгол улсын тусгаар тогтнол, түүх соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.



Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар ТНС-II Т.Вадьрагчаа “Шар говь 3-1 булшны он цаг”,  ТНС-III курсын оюутан М.Уртнасан “VIII Богд жавзандамба хутагтын лүндэн Ховдын хязгаарт”, ТНС-IV курсын оюутан С.Ган-Эрдэнэ “Монгол орны хадны зураг дахь тэрэгний дүрслэл /Ховд аймгийн жишээн дээр/ гэх мэт сонирхолтой илтгэлүүдээр оюутан, залуучууд оролцож байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%