ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМАГТ “ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ШАЛГАЛТ” АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2018-11-22

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон хамтарсан 10 ажлын хэсэг аймгуудад ажиллаж, тестийн шалгалт, албан байгууллагуудын бичиг баримтын үзлэгийг шалгаж байна.

Ажлын хэсэг Ховд аймагт 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж, 24 байгууллагын 300 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдыг 7 ээлжээр хуваарийн дагуу мэргэжлийн болон мэдээлэл технологийн шалгалтуудыг авч байна.  

Энэ удаагийн шалгалтанд улсын хэмжээнд Төрийн албан хаагчдын 9.8 хувийг эзэлж буй 18952 төрийн захиргааны ажилтнууд, 19.5 хувийг эзлэх 37433 төрийн тусгай албан хаагч нарын ажил мэргэжлийн түвшинг үнэлнэ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%