ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНЫ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ОРОН НУТГИЙН АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2018-11-15

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтны чадавхийг бэхжүүлэх” орон нутгийн сургалтыг Ховд аймагт 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтанд Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөллүүд, Жаргалант сумын 17 сумын хэсгийн төлөөлөгч, прокурор, шүүгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар болон шүүхийн шинжилгээний албаны мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой сургалт юм.


Тус сургалтыг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн Олон улсын товчооны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас (ХЗДХЯ, ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, ХСИС)-аас нийт 60 сургагч-багш бэлтгэгдсэн бөгөөд энэ удаагийн сургалтанд багш нар холимог багаар хамтран хичээл зааж, насанд хүрэгчдийн онцлогт тохируулан суралцагч төвтэй сургалтын арга зүйг хэрэглэж байна. 



 


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%