ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА.

2018-11-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 11 дүгээр сарын 14-ны өдөр хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдааныг зарлах тухай, “Хөшөөт хөгжил” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, “Боловсролын салбарын дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны төлөвлөлт, зарцуулалтын үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын мэдээлэл, Өмч хөрөнгийн тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж, өргөн мэдүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэх”, “ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах Монгол хүнээ дэмжин ажиллах” зорилтыг ханган биелүүлэх нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэ хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл юм.

Засгийн газар 2009 оны 371 дүгээр тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” баталж амжилттай хэрэгжүүлсэнтэй холбогдуулан Ховд аймаг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа. 





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%