ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ӨСВӨРИЙН ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-11-08

Монголчуудын өнө эртний үнэт соёлын өв болох үндэсний Шагайн харваа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Аймгийн Шагайн харвааны холбооноос ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өв тэгш хүмүүжил олгох зорилгоор Ховд аймгийн Шагайн харвааны Өсвөрийн аварга шалгаруулах “Анхдугаар харваа”-г Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан анх удаа Шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Жаргалант, Эрдэнэбүрэн сумын баг тамирчид оролцож байна.




Өсвөрийн Шагайн харвааг жил бүрийн 9 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулах бөгөөд залуу харваачдын ур чадварыг өсгөх, уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлж, өндөр түвшинд хөгжүүлэхээр Ховд аймаг дахь Шагайн харвааны салбар холбоо зорилго тавин  ажиллаж байна. 




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%