ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН БАГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2018-11-08

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 11-р сарын 5-8-ны өдрүүдэд Ховд аймагт  ажиллалаа. Ажлын хэсэг албан байгууллагуудын 2017, 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журам, заавар, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, шалган туслах, Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс гомдол мэдээлэл, хүлээн авах, шалгах арга зүйн тусалцаа үзүүлэх чиглэлээр  ажиллаж байна.   

Шалган туслах ажлын хүрээнд Ховд аймагт 11-р сарын 6-ны өдөр байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчдад зориулан “Ашиг сонирхлын зөрчил”-ийн талаар сургалт зохион байгуулж сургалтанд аймгийн ИТХ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, орон нутгийн өмчит ба орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын төлөөлөл 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдав.



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%