ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

2018-11-07

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн тухай, Ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн тухай, Хөрөнгийн тухай, аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Х хуралдааныг зарлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд урамшуулал олгох тухай зэрэг асуудал хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Х хуралдааныг зарлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд урамшуулал олгох тухай тогтоолын төслийг баталж, ойн талаар баримтлах бодлогынг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн тухай холбогдох байгууллагад тэмдэглэлээр үүрэг, чиглэл өглөө.

            Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн тухай, хөрөнгийн тухай асуудлыг холбогдох салбарын удирдлага, мэргэжилтэн нар байхгүй, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж санал аваагүй зэрэг үндэслэлээр дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 79
41 / 52%
19 / 24%
11 / 14%
8 / 10%