Ховд аймаг нь дуу хуур, домог түүхийн өлгий,
үндэсний өв соёл, ёс заншилаа үеэс үед уламжлан, хадгалж ирсэн ард түмэн билээ.
Энэ их соёлыг уламжлах, сэргээх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа ажилтан,
албан хаагчдыг хамруулсан “Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг
энэ оны 11 дүгээр сарын 04-05-ны өдөр
зохион байгууллаа. Ховд аймгийн “Соёлын
ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ий нээлтэд
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг,
аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү
болон соёлын байгууллагуудын ахмад, дунд,
залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.
Уг зөвлөгөөн соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар,
хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын
өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны
мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд зорилгын
хүрээнд зохион байгуулуулагдаж, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан
асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт оролцогчид идэвхтэй
оролцож байлаа.
“Соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ий хүндэтгэлийн арга
хэмжээний үеэр соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад соёлын ажилтны хөдөлмөр зүтгэлийг үнэлж салбарын яамны шагнал,
аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, Засаг
даргын жуух бичгийг нэр бүхий ажилтнуудад гардууллаа.