ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“АЙМГИЙН АХМАД БАГШ НАРЫН III ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО.

2018-11-06

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын III зөвлөгөөн”-ийг энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвхи санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийллээ.


Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, Боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав.

Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөгөөнийг 4 жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%