ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДАВ.

2018-11-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 63 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Уг хурлаар энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Ховд аймгийн “Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, нэр бүхий иргэдийг Төрийн дээд шагналаар шагнуулахаар уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэв
“Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг томилж, салбар бүрээс төлөөлөл оролцуулан чуулганы бэлтгэл хангах ажлыг шуурхай эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий иргэдийг шагнуулахаар холбогдох материалыг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахыг хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжив. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%