ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН СУМЫН 9 ДҮГЭЭР БАГТ ШИНЭЭР 100 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ 26 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2018-10-17

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2018 онд орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ болох цэцэрлэгийн барилга худалдан авах 900.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шуурхай зохион байгуулан ажиллаж хотынхоо ойн өдрийн өмнө ийнхүү тус цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэхүү цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 28,8*12 харьцаатай 2 давхар , 5 бүлэг, нэг дуу хөгжмийн заал бүхий 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, сургуулийн өмнөх боловсролын стандарт шаардлага хангасан цэцэрлэг юм.

Өнөөдрийн байдлаар уг цэцэрлэг бүрэн хүчин чадлаараа хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн тавилга, эд хогшлыг иж бүрнээр олгосон бол Орон нутгаас 9.1 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, 8,8 сая төгрөгийн 100 хүүхдийн зөөлөн эдлэлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%